TUNTUN

Шээс гүйцэд гарахгүй байх мэдрэмж болон шөнө ойр ойрхон шээх зовиуртай байсан 11 настай охины тохиолдол

Хүүхэд тань “шээсний дараа дутуу гарсан юм шиг санагдах”, “шөнө ойр ойрхон босож шээх” зэрэг зовуурь хэлж байна уу? Энэ нь зөвхөн давсагны үрэвсэл бус шээс ялгаруулах үйл ажиллагааны хямрал байх магадлалтай байдаг. Ийм үед халдварт өвчин, эсвэл шээсний замын бүтцийн өөрчлөлт байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, үйл ажиллагааны шалтгаантай эсэхийг ялган оношлох нь маш чухал юм.   Өвчтөний мэдээлэл

Эмнэлгээс гарсны дараах зөвлөмж: ✔ Тогтмол цагт бие засах ✔ Суултуур дээр гүйцэд, тайван сууж бие засах ✔ Шээхдээ яарахгүй байх зэрэг шээх дадал зуршлыг засах зөвлөмж өгсөн бөгөөд шаардлагатай тохиолдолд бөөрний ЭХО-д дахин харуулах төлөвлөгөөтэйгөөр хяналтанд авсан.   Товч дүгнэлт Энэхүү тохиолдол нь хүүхдэд шээс дутуу гарах, шөнө ойр ойрхон шээх зовуурь илрэх үед: ✔ Халдвар байгаа эсэхийг шалгах ✔ Бүтцийн өөрчлөлт, гажгийг үгүйсгэх ✔ Үйл ажиллагааны хямралыг үнэлэх зэрэг үе шаттай арга хэмжээ авч, үндсэн шалтгааныг тодорхойлон, тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ, менежментийн чиглэлийг амжилттай тогтоож чадсан сайн туршлага юм.

Хүүхдийн шээс ялгаруулахтай холбоотой асуудлууд нь энгийн нэг шинж тэмдэг мэт санагдаж болох ч, цаанаа маш нарийн ялган оношилгоо шаардаж байдаг. Түнтүн хүүхдийн эмнэлэг нь: ✔ Хүүхдийн шээс ялгаруулах замын эмгэгийг үе шаттайгаар ялган оношлох систем ✔ Дүрс оношилгоо болон клиникийн үр дүнг нэгтгэсэн мэргэжлийн шийдвэр ✔ Үйл ажиллагааны асуудалтай хүүхдэд зориулсан дадал зуршил засах эмчилгээ, тогтмол хяналт эдгээрийн тусламжтайгаар таны хүүхдийн эрүүл мэндийг цогцоор нь, системтэйгээр хамгаалан ажиллаж байна.