Хүүхдийн харшлын нарийвчилсан оношилгоо, эмчилгээ
Хүүхдийн харшлын нарийвчилсан үзлэг, оношилгоо
Тэнтэн (Teunteun) хүүхдийн эмнэлэг таны хүүхдийн эрүүл өсөлт хөгжлийн аянд үргэлж хамт байх болно. Allergy Immunization
Хүүхдийн харшлын нарийвчилсан үзлэг

Харшлын өвчин нь зүгээр л
“харшилтай / харшилгүй” гэж хоёр хуваагддаггүй.
Тэнтэн хүүхдийн эмнэлэг нь хүүхдийн илэрч буй шинж тэмдэг болон шинжилгээний хариуг нэгтгэн дүгнэж, харшлын төрөл, хариу урвалын хэлбэрийг нарийн тодорхойлсны үндсэн дээр тухайн хүүхдэд яг тохирсон нарийвчилсан эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг.
Харшил,
хүүхэд бүрд яагаад өөр өөрөөр илэрдэг вэ?
Ижилхэн ханиалгаж, хамрын салст нь үрэвсэж (ринит) байлаа ч хүүхэд бүрийн харшил үүсэх шалтгаан, механизм харилцан адилгүй байж болно. Эмнэлзүйн хувьд харшил нь ихэвчлэн дараах үндсэн хэлбэрүүдээр илэрдэг. Эдгээр ялгааг зөв таньж тодорхойлох нь харшлын нарийвчилсан эмчилгээний хамгийн эхний алхам юм.
- Харшлын үүсгэгч шалтгаан нь тодорхой тогтоогдсон тохиолдол
- Шинж тэмдэг илэрч байгаа боловч шинжилгээгээр шалтгаан нь тодорхойлогдохгүй байгаа тохиолдол
- Харшлын хариу урвал явагдаж байгаа хэдий ч тодорхой нэг үүсгэгчийг зааж хэлэх боломжгүй тохиолдол

Харшлын төрлөөс хамаарсан нарийвчилсан үнэлгээ
Харшлын шинж тэмдэгтэй хүүхдүүдийг шинжилгээний хариу болон эмнэлзүйн шинж тэмдгүүдэд нь үндэслэн дараах байдлаар үнэлж, ангилдаг. Ингэж ангилснаар шаардлагагүй шинжилгээ, эмчилгээ хийхээс зайлсхийж, хүүхдэд хамгийн тохиромжтой эмчилгээний чиглэлийг тогтоодог. Гадаад шалтгаант (Extrinsic) харшлын хэлбэр Цусны шинжилгээгээр тодорхой харшил үүсгэгч (аллерген) батлагдсан тохиолдол бөгөөд илэрсэн шалтгаан руу чиглэсэн зорилтот эмчилгээ, хяналтыг хийнэ. Дотоод шалтгаант (Intrinsic) харшлын хэлбэр Харшлын шинж тэмдэг тодорхой байгаа хэдий ч цусны шинжилгээгээр тодорхой шалтгаан илрээгүй тохиолдол бөгөөд дархлааны тогтолцооны хариу урвал болон шинж тэмдгийн явц дээр төвлөрч үнэлгээ хийнэ. Холимог (Intermediate) харшлын хэлбэр Харшлын хариу урвалын үзүүлэлтүүд ажиглагдах боловч тодорхой нэг аллерген бүрэн батлагдахгүй байгаа тохиолдол бөгөөд шинж тэмдгийн өөрчлөлт болон бусад нэмэлт үзүүлэлтүүдийг хамтад нь авч үзнэ.
Хүүхдийн харшлын нарийвчилсан шинжилгээний танилцуулга

Хүүхдийн харшлын нарийвчилсан шинжилгээ нь шууд эмчилгээ эхлүүлэхийн тулд хийгддэг шинжилгээ биш бөгөөд,
хүүхдийн илэрч буй шинж тэмдэг болон амьдралын хэв маяг, орчныг харгалзан үзэж харшлын шалтгаан, хариу урвалын түвшнийг үнэн зөвөөр тодорхойлох үе шатлалтай үнэлгээний үйл явц юм.
Бүх хүүхдэд яг ижил шинжилгээ хийдэггүй бөгөөд шинж тэмдэг болон эхний үнэлгээнд тулгуурлан зөвхөн шаардлагатай шинжилгээнүүдийг л сонгон хийдэг.
Харшлын нарийвчилсан шинжилгээг,
ингэж дүгнэдэг
Үе шаттай шинжилгээний зарчим
- Хамгийн түрүүнд шинж тэмдэг болон өвчний түүхийг тодруулна.
- Шаардлагагүй илүү шинжилгээ огт хийхгүй.
- Шинжилгээний хариуг хүүхдэд илэрч буй шинж тэмдэгтэй нягт уялдуулан, цогцоор нь тайлбарлаж дүгнэнэ.

Харшлын шинжилгээг дүгнэх дараалал
Таны хүүхдийн шинжилгээ дараах байдлаар явагдана.
STEP 01. Шинж тэмдэг болон өвчний түүхэнд суурилсан үнэлгээ
Хүүхдийн хамар битүүрэх/гоожих, ханиалгах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд, тэдгээр нь хэзээ илэрч байгаа цаг хугацаа, амьдрах орчин, гэр бүлийн түүх зэргийг нэгтгэн үзэж, харшлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай эсэхийг хамгийн түрүүнд шийдвэрлэнэ.
Харшил байх магадлал багатай тохиолдолд
→ Нэмэлт шинжилгээ хийхгүйгээр хүүхдийн биеийн байдлыг ажиглах
Харшлын гаралтай өвчин байж болзошгүй гэж сэжиглэж байгаа тохиолдолд
→ Харшлын нарийвчилсан үнэлгээний эхний шат руу шилжих
STEP 02. Цусны шинжилгээгээр дамжуулан харшлын анхан шатны нарийвчилсан үнэлгээ хийх
Цусны шинжилгээгээр харшлын хариу урвал явагдаж байгаа эсэх болон голлох аллергений эсрэг дархлааны тогтолцоо хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг тодорхойлно.
Харшлын хариу урвал илрээгүй тохиолдолд
→ Шинж тэмдэгт тааруулан биеийн байдлыг ажиглах
Тодорхой аллергенд хариу урвал үзүүлж байгаа нь батлагдсан тохиолдолд
→ Эмчилгээ болон цаашдын асаргаа, хяналтын чиглэлийг цогцоор нь шийдвэрлэх
Харшлын гаралтай багтраа (Asthma)-ын нарийвчилсан үнэлгээ
Харшлын шинж тэмдэг нь зөвхөн ринит (хамрын салстын үрэвсэл) үү, астма юу, эсвэл өөр бусад шалтгаанаар үүссэн хариу урвал уу гэдгийг зөвхөн гаднах шинж тэмдгээр нь ялгаж салгахад хэцүү тохиолдол олон байдаг.
Энэ үед харшлын гаралтай астма-гийн үнэлгээ нь амьсгалын замд харшлын гаралтай үрэвсэл байгаа эсэхийг баталгаажуулахад тусалдаг.
Энэхүү үнэлгээ нь харшлын гаралтай багтраа мөн эсэх, цаашдын эмчилгээний эрчим, чиглэлийг тодорхойлох чухал үзүүлэлт болдог.
Харшлын гаралтай үрэвсэл хавсарсан тохиолдолд
→ Үзүүлэлтүүд өсөх хандлагатай байна
Энгийн цочрол (тоос тоосөнцөр, түр зуурын цочрол г.м)-оос үүдэлтэй тохиолдолд
→ Үзүүлэлтүүд төдийлөн өсдөггүй
※ Шинжилгээний хариуг хүүхдийн нас, шинж тэмдэг болон бусад шинжилгээний хариутай нэгтгэн, цогцоор нь дүгнэдэг.
Шинжилгээний хариу нь зөвхөн ‘эмчилгээний чиглэлийг тодорхойлоход туслах хэрэгсэл’ юм.
Шинжилгээний хариу бол
эмчилгээг чиглүүлэх луужин юм
Харшлын шинжилгээ нь шууд 100% онош тавих гэхээсээ илүүтэйгээр, хүүхдийнхээ харшлын хэв маягийг ойлгож, эмчилгээний чиг хандлагыг зөв тодорхойлох үйл явц юм.
- 1 Зөвхөн шинжилгээний хариунд үндэслэн эмчилгээг шууд шийдвэрлэхгүй.
- 2 Бодит шинж тэмдэг, шинжилгээний үзүүлэлт болон хүүхдийн амьдрах орчныг бүгдийг нь харгалзан үзнэ.
- 3 Эмчилгээг зөвхөн зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л үе шаттайгаар хийнэ.
Харшлын эмчилгээнд,
бид дараах байдлаар ханддаг
Харшлын эмчилгээ нь тухайн хүүхдийн харшлын төрөл, үрэвслийн байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Бид бүх хүүхдэд нэг хэвийн эмчилгээ санал болгодоггүй бөгөөд, зөвхөн таны хүүхдэд хэрэгтэй, үр дүнтэй эмчилгээг л сонгон хийдэг.
- Шинж тэмдгийг хянах, багасгах зорилготой эмчилгээ шаардлагатай тохиолдол
- Харшил үүсгэгчээс зайлсхийх болон орчны эрүүл ахуй, хяналтыг нэн тэргүүнд тавих шаардлагатай тохиолдол
- Тодорхой аллергений эсрэг дархлаажуулалтын эмчилгээ хийх нь үр дүнтэй байх тохиолдол

Эцэг эхчүүдийн мэдэхэд илүүдэхгүй зүйлс
Эцэг эх, асран
хамгаалагч танаа
- Харшлын гаралтай өвчин нь цаг хугацааны эрхээр хэлбэрээ өөрчилж, хүүхдийн өсөлт хөгжлийн явцад өөрчлөгдөн хувирах тохиолдол байдаг.
- Шинжилгээний хариунаас хамааран шууд эмчилгээ хийхгүйгээр хүүхдийн биеийн байдлыг ажиглах тохиолдол ч гарах ба шаардлагатай бол тодорхой хугацааны дараа дахин үнэлгээ хийж, эмчилгээний чиглэлийг шинэчилдэг.
- Тэнтэн (Teunteun) хүүхдийн эмнэлэг нь зөвхөн шинжилгээний хариугаар хязгаарлагдахгүй, таны хүүхдийн одоогийн биеийн байдал, цаашдын эрүүл мэндийн чиг хандлагыг урьдчилан харсан харшлын хамгийн үр дүнтэй, нарийвчилсан үзлэг эмчилгээг эрхэмлэнэ.