Хүүхдийн гэдэс чихэлдэж түгжрэх эмгэгийг мэс заслын бус аргаар эмчилсэн амжилттай тохиолдол
Бага насны хүүхдэд гэнэт тохиолддог гэдэсний түгжрэл (гэдэс чихэгдэх) эмгэг нь хэвлийгээр хүчтэй өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд цаг алдалгүй, яаралтай оношилж эмчлэх нь маш чухал байдаг. Энэхүү тохиолдол нь хэвлийгээр өвдөж, бөөлжсөн шинж тэмдэгтэйгээр манай эмнэлэгт хандсан бяцхан үйлчлүүлэгчид нарийвчилсан үзлэг хийн гэдэсний түгжрэлийг оношилж, ЭХО-ны хяналттайгаар мэс заслын бус аргаар аюулгүй, амжилттай эмчилж эдгээсэн түүх юм. Хүүхдийн мэдээлэл Төрсөн он: 2021 он (Хүү) Эмнэлэгт хандсан өдөр: 2025 оны 7-р сарын 13 Ирсэн шалтгаан: Хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах шинж тэмдэг тасралтгүй үргэлжилсэн Оношилгоо болон эмчилгээний явц
- Эмнэлэгт ирсэн даруйд хэвлийн хөндийн байдалд үе шаттай үнэлгээ хийсэн.
- ЭХО (Хэт авиан) шинжилгээгээр гэдэс чихэгдсэн (түгжрэл үүссэн) болохыг баталгаажуулсан.
- Цаг алдалгүй ЭХО-ны хяналттайгаар мэс заслын бус аргаар гэдсийг буцаан хэвэнд нь оруулах эмчилгээг эхлүүлсэн.
- Ажилбарын үед гэдэсний байдлыг дэлгэцээр бодит хугацаанд хянаж, маш аюулгүйгээр амжилттай засаж оруулсан.
- Ажилбарын дараагаар хүүхдийн хэвлийгээр өвдөх болон бөөлжих шинж тэмдэг хурдан хугацаанд намдсан.
- Дахин давтагдах эрсдэлээс сэргийлж, эмнэлэгт хэвтүүлэн биеийн байдлыг нь ажиглахаар шийдвэрлэсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдал
- Эмнэлэгт байх хугацаанд хүүхдийн амин үзүүлэлтүүд хэвийн, тогтвортой байсан.
- Хяналтын ЭХО шинжилгээгээр гэдэсний түгжрэл дахин үүсээгүй, хэвийн байдалдаа орсныг бүрэн баталгаажуулсан.
- Хооллолтыг бага багаар дасгах байдлаар эхлүүлж, биеийн ерөнхий байдал хурдацтай сайжирсан.
- Хүүхэд ямар нэгэн мэс засалд орох шаардлагагүйгээр эрүүл саруул болж, эмнэлгээс гарсан. Дүгнэлт болон эмчилгээний давуу тал Энэхүү тохиолдол нь цаг алдалгүй зөв оношилж, ЭХО-д суурилсан мэс заслын бус аргаар хүүхдийн гэдэсний түгжрэлийг ямар нэгэн хагалгаагүйгээр амжилттай эмчилсэн бодит үр дүн юм.
ЭХО-ны хяналттайгаар гэдсийг буцааж хэвэнд нь оруулах эмчилгээ нь: ✔ Цацраг туяаны хор нөлөөгүй (Рентген ашиглахгүй) ✔ Ажилбарын явцад гэдэсний төлөв байдлыг бодит хугацаанд шууд хянах боломжтой ✔ Гэдэс гэмтэх болон бусад хүндрэл гарах эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэдэг маш аюулгүй арга юм.
ТүнТүн хүүхдийн эмнэлэг нь: ✔ 24 цагийн тасралтгүй ЭХО оношилгооны системтэй ✔ Хүүхдийн хэвлийн хөндийн яаралтай эмгэгийг цаг алдалгүй, шуурхай үнэлж оношилно ✔ Эмчилгээний дараа дахин давтагдах эрсдэлийг тооцсон үе шаттай хяналтын тогтолцоотой
Үүнийхээ ачаар бид хүүхдэд тохиолдох хэвлийн хөндийн яаралтай тусламжийн үед эцэг эхчүүдийн хамгийн найдвартай сонголт байж, бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг аюулгүйгээр хамгаалсаар байна.